Исаиа 65:2-8 АБ2004

2 Өөрийн бодлыг дагаж, буруу замаар явагч,бослого гаргагч ард түмэн уруу Би бүхэл өдрийн турш мутраа сунгасан.

3 Энэ ард түмэн бол Миний нүүрэн дээр Намайг байнга доромжлон,цэцэрлэгт тахил өргөн, тоосгон дээр үнэртнийг шатааж,

4 булшнуудын дунд сууж,нууц газруудад шөнийг өнгөрөөн,гахайн мах идэн, савандаа бузар махны шөлийг хийдэг бөгөөд,

5 «Зогс. Над уруу бүү ойртогтун.Учир нь би чамаас илүү ариун» гэж хэлдэг.Тэд бол Миний хамарт үнэртэх утаа,бүх л өдөржин шатдаг гал юм.

6 «Үзэгтүн, энэ нь Миний өмнө бичигдсэн.Би дуугүй байхгүй, харин буцааж төлнө.Түүгээр ч үл барам Би тэдний өвөрт нь төлнө.

7 Ингэхдээ та нарын хилэнц хийгээд та нарын эцэг өвгөдийн хилэнцийг хоёуланг нь хамтад нь төлнө» гэж ЭЗЭН айлдаж байна.Учир нь тэд уулан дээр үнэртэн шатаан,толгод дээр Намайг доромжилсон.Тиймээс Би тэдний урьдын үйлсийнх нь хэмжээгээр өвөрт нь буцааж төлнө”.

8 ЭЗЭН үүнийг айлдаж байна.“Хонхорцог дотор шинэ дарс олдвол«Түүнийг бүү устгагтун. Түүнд ивээл байна» хэмээн хүн өгүүлдэг мэт,Би Өөрийн боолуудын төлөө үйлдэж,тэднийг бүгдийг нь устгахгүй.