Исаиа 65:7-13 АБ2004

7 Ингэхдээ та нарын хилэнц хийгээд та нарын эцэг өвгөдийн хилэнцийг хоёуланг нь хамтад нь төлнө» гэж ЭЗЭН айлдаж байна.Учир нь тэд уулан дээр үнэртэн шатаан,толгод дээр Намайг доромжилсон.Тиймээс Би тэдний урьдын үйлсийнх нь хэмжээгээр өвөрт нь буцааж төлнө”.

8 ЭЗЭН үүнийг айлдаж байна.“Хонхорцог дотор шинэ дарс олдвол«Түүнийг бүү устгагтун. Түүнд ивээл байна» хэмээн хүн өгүүлдэг мэт,Би Өөрийн боолуудын төлөө үйлдэж,тэднийг бүгдийг нь устгахгүй.

9 Би Иаковаас үр удмыг нь,Иудагаас Миний уулсыг өвлөгчийг гарган авчирна.Тэр ч байтугай Миний сонгосон хүмүүс үүнийг өвлөн,Миний зарц нар тэнд амьдарна.

10 Намайг хайгч Миний ард түмний төлөө Шарон нь хонины бэлчээр,Ахорын хөндий үхрийн хэвтэр болно.

11 Харин ЭЗЭНийг орхин,Миний ариун уулыг мартан,Аз завшааны төлөө ширээ засаж,Хувь тавилангийн төлөө найруулсан дарсыг дүүргэгч хүмүүс та нарын хувьд гэвэл,

12 Би та нарын хувь тавиланд илдийг зориулахадта нар бүгдээрээ аллагад бөхийнө.Учир нь Би дуудсан боловч та нар хариулсангүй.Би айлдсан боловч та нар сонссонгүй.Та нар Миний өмнө мууг үйлдэн,Миний хүсээгүйг сонгосон”.

13 Тийм учраас Эзэн БУРХАН үүнийг айлдаж байна.“Үзэгтүн, Миний зарц нар идэх боловч, та нар өлсөнө.Үзэгтүн, Миний зарц нар уух боловч, та нар цангана.Үзэгтүн, Миний зарц нар баясах боловч, та нар ичнэ.