Исаиа 66:1-5 АБ2004

1 ЭЗЭН үүнийг айлдаж байна.“Тэнгэр бол Миний сэнтий,газар бол Миний хөлийн гишгүүр билээ.Тэгээд та нар Надад хаана нь өргөө барих юм бэ?Хаана Миний амрах газар байгаа юм бэ?

2 Энэ бүх зүйлийг чинь Миний мутар бүтээсэн.Тиймээс энэ бүгд чинь биет зүйл болсон юм” гэж ЭЗЭН тунхаглав.“Харин даруу, гэмшсэн сэтгэлтэй,Миний үгэнд чичирдэг хүн уруу л Би харна.

3 Үхэр алдаг хүн алуурчинтай адил,хургаар тахил өргөгч хүн нохойн хүзүүг мушгигчтай адил,идээн өргөл өргөгч хүн гахайн цус өргөж байгаа мэт,үнэртнийг уугиулагч хүн шүтээнийг магтагчтай адил юм.Тэд өөрсдийн замаа сонгодог бөгөөд тэдний сэтгэл бузар булай юмсдаа баярладаг шиг

4 түүнчлэн Би ч тэдэнд шийтгэлийг сонгож,айдаг юмсыг нь тэдний дээр авчирна.Яагаад гэвэл Би дуудсан боловч, хэн ч хариулаагүй.Би айлдсан боловч хэн ч чих тавиагүй.Тэд Миний өмнө мууг үйлдэж,Миний хүсээгүйг сонгосон”.

5 ЭЗЭНий үгэнд чичрэгчид ээ.Түүний үгийг сонсогтун.“Миний нэрээс болж та нарыг үзэн яддаг,хавчдаг ах дүүс чинь«ЭЗЭН алдарших болтугай. Бид та нарын баяр баясгаланг үзэх юмсан» гэцгээв.Гэвч тэд ичих болно.