Исаиа 66:17-23 АБ2004

17 “Гахайн мах, бузар юмс, хулгана иддэг бөгөөдголдоо буй нэгнийг дагаж, цэцэрлэг уруу очиж, өөрсдийгөө ариусган цэвэршүүлэгчидбүгдээрээ эцэс болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

18 “Учир нь Би тэдний үйлс хийгээд бодлуудыг мэднэ. Бүх үндэстэн, хэлтнийг цуглуулах цаг ирж байна. Тэд ирж, Миний цог жавхланг үзнэ.

19 Би тэдний дунд тэмдэг тавин, тэднээс амь хэлтрэгсдийг үндэстнүүд буюу Таршиш, Пут, Луд, Мешех, Рош, Тубал, Иаван уруу болон Миний алдар цууг сонсоогүй, Миний цог жавхланг үзээгүй алс холын эргийн орнууд уруу явуулна. Тэд Миний алдрыг үндэстнүүдийн дунд тунхаглана.

20 Израилийн хөвгүүд идээн өргөлөө цэвэр саванд хийн ЭЗЭНий гэрт авчирдаг шиг тэд та нарын бүх ах дүүсийг бүх үндэстнээс цуглуулан, морь тэрэг, жууз, луус, тэмээгээр Миний ариун уул Иерусалимд идээн өргөл болгохоор авчирна» гэж ЭЗЭН айлдаж байна.

21 ”Мөн Би тэдний заримыг нь тахилч болон леви хүн болгохоор авна” гэж ЭЗЭН айлдав.

22 “Миний бүтээх шинэ тэнгэр,шинэ газар Миний өмнө мөнхөд байх мэтта нарын үр удам,та нарын нэр ч мөнхөд байна” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

23 “Шинэ сараас шинэ сар хүртэл,амралтын өдрөөс амралтын өдөр хүртэлбүх махан бие Миний өмнө мөргөхөөр ирнэ” гэж ЭЗЭН айлдаж байна.