Исаиа 66:3-9 АБ2004

3 Үхэр алдаг хүн алуурчинтай адил,хургаар тахил өргөгч хүн нохойн хүзүүг мушгигчтай адил,идээн өргөл өргөгч хүн гахайн цус өргөж байгаа мэт,үнэртнийг уугиулагч хүн шүтээнийг магтагчтай адил юм.Тэд өөрсдийн замаа сонгодог бөгөөд тэдний сэтгэл бузар булай юмсдаа баярладаг шиг

4 түүнчлэн Би ч тэдэнд шийтгэлийг сонгож,айдаг юмсыг нь тэдний дээр авчирна.Яагаад гэвэл Би дуудсан боловч, хэн ч хариулаагүй.Би айлдсан боловч хэн ч чих тавиагүй.Тэд Миний өмнө мууг үйлдэж,Миний хүсээгүйг сонгосон”.

5 ЭЗЭНий үгэнд чичрэгчид ээ.Түүний үгийг сонсогтун.“Миний нэрээс болж та нарыг үзэн яддаг,хавчдаг ах дүүс чинь«ЭЗЭН алдарших болтугай. Бид та нарын баяр баясгаланг үзэх юмсан» гэцгээв.Гэвч тэд ичих болно.

6 Хотоос гарах их шуугиант дуу,сүмээс гарах дуу чимээ бол дайснуудынхааавах ёстойг нь бүрэн төлж байгаа ЭЗЭНий дуу юм.

7 Тэр эмэгтэй дуншиж өвдөхөөсөө өмнө төрлөө.Тэр зовоогүй атлаа хүү төрүүлэв.

8 Хэн ийм юм сонссон бэ?Хэн ийм юм үзсэн бэ?Ганц өдөрт газар бий болж чадах уу?Ганц мөчид л үндэстэн бий болж чадах уу?Сион дуншиж эхэлмэгц, тэр эмэгтэй мөн хөвгүүдээ төрүүлэв.

9 Би амсар дээр нь авчраад төрүүлэхгүй байх уу?” гэж ЭЗЭН айлдаж байна.“Эсвэл төрөлтийг өгөгч Би умайг хаах уу?” гэж чиний Бурхан айлдаж байна.