7 Тиймээс Эзэн БУРХАН айлдаж байна. «Ийм юм болохгүй, бүтэхгүй.
8 Учир нь Арамын тэргүүн бол Дамаск, Дамаскийн тэргүүн бол Резин юм. (Жаран таван жилийн дотор Ефраим бутарч, цаашид ард түмэн гэгдэхгүй.)
9 Ефраимын тэргүүн нь Самари бөгөөд Самарийн тэргүүн нь Ремалиагийн хүү юм. Хэрэв чи итгэхгүй бол, чи үнэхээр цаашид тогтохгүй»” гэж хэл гэв.
10 Дараа нь ЭЗЭН Ахазтай дахин ярьж, ийнхүү айлдав.—
11 Өөртөө Бурхан ЭЗЭНээсээ тэмдэг гуйгтун. Үхэгсдийн орон шиг гүн, эсвэл тэнгэр шиг өндөр хүсэлт тавь.
12 Харин Ахаз—Би гуйхгүй, ЭЗЭНийг ч сорихгүй гэжээ.
13 Исаиа—Одоо сонсогтун. Давидын гэр ээ! Хүмүүсийн тэвчээрийг сорих нь чамд багадаад, одоо миний Бурханы тэвчээрийг мөн сорих гэж байна уу?