1 ЭЗЭН, Та яагаад тэртээ хол зогсдог вэ?Бэрх цагт Та яагаад нуугддаг вэ?
2 Бардам зангаараа хорон санаат хүн зовж буй нэгнийг мөшгөдөг.Өөрсдийнх нь сэдсэн заль мэхэнд тэднийг унагаач.
3 Хорон муу хүн өөрийн хүсэл тачаалаар сайрхдаг бөгөөдШунахай хүн ЭЗЭНийг хараан, үл ойшоодог.
4 Хорон муу хүн бардам нүүрээрээ хайдаггүй.Түүний бодол бүхэнд “Бурхан байдаггүй”.
5 Түүний зам ямагт бат бэх байдаг.Таны шийтгэлүүд өндөрт, түүний хараанаас гадна билээ.Өөрийн бүх дайснуудыг тэр доромжилдог юм.
6 Тэрээр зүрхэндээ“Би огт ганхахгүй.Үеэс үед би зовлон бэрхшээлтэй учрахгүй” гэдэг.
7 Түүний ам нь хараал, ов мэх, хавчлагаар дүүрэн.Түүний хэлэн дор саад төвөг болон хорон санаа байдаг.