Дуулал 6 АБ2004

Давидын дуулал. Найрал дууны удирдаачид, утсан хөгжим, найман утастай лир дээр.

1 ЭЗЭН, Өөрийн уураар намайг бүү зэмлээч,Өөрийн хилэнгээр ч намайг бүү гэсгээгээч.

2 Би сул дорой учир, ЭЗЭН, намайг өршөөгөөч.Миний яс янгинадаг учир, ЭЗЭН, намайг эдгээгээч.

3 Миний сэтгэл ч ихэд шаналж байна.Харин ЭЗЭН, Та хэр удах вэ?

4 ЭЗЭН, буцан ирж, миний сэтгэлийг хэлтрүүлээч,Өөрийн хайр энэрлийн улмаас намайг авраач.

5 Учир нь үхэлд Таныг дурсан санана гэж үгүй,Үхэгсдийн оронд хэн Танд талархах вэ?

6 Би ёолсоор эцэж ядарч байна.Шөнө бүр би ороо хөвүүлж,Дэвсгэрээ ч нулимсаараа нэвт норгодог.

7 Гашуудснаас болж нүдний минь гал бөхсөн.Миний бүх өстнөөс болж нүд минь харанхуйлсан.

8 Гэм нүгэл үйлдэгчид та бүгд надаас холд.Учир нь ЭЗЭН миний уйлан гинших дууг сонссон.

9 ЭЗЭН миний гуйлтыг сонссон бөгөөдЭЗЭН миний залбирлыг хүлээн авдаг.

10 Миний бүх дайсан ичгүүрт орж, ихэд зүрхшээнэ.Тэд гэнэт ичин, ухрах болно.