Дуулал 98 АБ2004

Дуулал.

1 ЭЗЭНд шинэ дууг дуулагтун.Учир нь Тэрээр гайхамшигтай зүйлсийг үйлдсэн бөгөөдТүүний баруун гар ба Түүний ариун мутар Түүнд авралыг гүйцэтгэсэн.

2 ЭЗЭН Өөрийн авралыг мэдүүлсэн.Тэрээр үндэстнүүдийн нүдэнд Өөрийн зөв шударга байдлыг илчилсэн.

3 Тэрээр Израилийн гэрт хандсан Өөрийн хайр энэрэл ба итгэлтэй байдлаа санасан.Дэлхийн зах хязгаар бүр бидний Бурханы авралыг үзсэн юм.

4 Бүх дэлхий ЭЗЭНд баяртайгаар хашхирагтун.Дуу гарган, баярлан дуулж, магтан дуулагтун.

5 Ятгаар болон ая эгшгээр,Ятгаар ЭЗЭНд магтан дуулагтун.

6 Бүрээнүүд болон эвэр бүрээний дуугаарЭЗЭН болох Хааны өмнө баяртайгаар хашхирагтун.

7 Далай болон түүний доторх бүх юмсыг,Ертөнц болон түүн дотор оршигч бүхнийг нүргэлүүл.

8 ЭЗЭНий өмнө гол мөрнүүдийг алга ташуулан,Уул нуруудыг баярлан дуулуул.

9 Учир нь Тэрээр газар дэлхийг шүүхээр ирж байна.Тэрээр ертөнцийг зөв шударгаар,Хүмүүсийг тэгш ёсоор шүүх болно.