Дуулал 146 АБ2004

1 ЭЗЭНийг магтагтун!Сэтгэл минь ээ, ЭЗЭНийг магтагтун!

2 Би амьддаа ЭЗЭНийг магтана.Би байх зуураа Бурхандаа магтан дуулна.

3 Ноёдод бүү итгэ,Авралгүй хүний хүүд ч бүү итгэ.

4 Түүний сүнс гарч явдаг бөгөөд тэрээр газар шороо уруу буцдаг.Яг тэр өдөр түүний бодлууд мөхдөг.

5 Иаковын Бурханыг өөрийн тусламж болгон,Өөрийн Бурхан ЭЗЭНд найдагчид юутай ерөөлтэй вэ!

6 Тэрээр тэнгэр ба газар,Далай хийгээд түүний дотор байгч бүхнийг бүтээсэн.Тэрээр итгэлийг мөнхөд сахин,

7 Дарлагдагсдад шударга ёсыг гүйцэлдүүлж,Өлсөгчдөд ч хоол хүнс өгдөг.ЭЗЭН хоригдлуудыг чөлөөлдөг юм.

8 ЭЗЭН сохор хүнд хараа оруулдаг.ЭЗЭН сөхрөгчдийг босгодог.ЭЗЭН зөв шударга хүмүүсийг хайрладаг.

9 ЭЗЭН харийн хүмүүсийг хамгаалдаг.Тэрээр эцэггүй ба бэлэвснийг тэтгэдэг,Харин хорон муу хүний замд хөндөлддөг.

10 Сион оо, чиний Бурхан болох ЭЗЭНБүх үеийнхний туршид, мөнхөд захирна.ЭЗЭНийг магтагтун!