Дуулал 8 АБ2004

Давидын дуулал. Найрал дууны удирдаачид, Гит дээр.

1 ЭЗЭН, бидний Эзэн,Таны нэр бүх газар дэлхийд ямар суу алдартай вэ!Та Өөрийн цог жавхланг тэнгэрүүдийн дээгүүр байрлуулсан билээ.

2 Өөрийн өстнүүдээс болжБалчир, нярай хүүхдүүдийн амаарТа хүч чадлыг бататгасан ньДайсан болон хонзогногчийг дуугүй байлгахын тулд болой.

3 Таны мутрын бүтээл болох Таны тэнгэрүүдийг,Таны цогцлоон байгуулсан сар, оддыг би тунгаан бодохдоо

4 Хүн гэгч юу болоод Та түүнд санаа тавьж,Хүний хүү гэгч юу болоод Та түүнийг халамжилна вэ?

5 Та түүнийг Бурханаас арай дор болгож,Алдар ба хүндэтгэлийн титмийг түүнд өмсгөжээ.

6 Та түүнд Өөрийн мутрын бүтээлүүдийг захируулдаг.Та түүний хөл дор бүх юмсыг тавьсан нь

7 Бүх хонь ба үхэр,Мөн хээрийн араатан амьтад,

8 Тэнгэрийн шувууд болон далайн загас буюуУсан замаар сэлэгч бүхэн юм.

9 ЭЗЭН, бидний Эзэн,Таны нэр бүх газар дэлхийд ямар суу алдартай вэ!