Дуулал 112 АБ2004

1 ЭЗЭНийг магтагтун!ЭЗЭНээс эмээдэг,Түүний тушаалуудад ихэд баярладаг хүн юутай ерөөлтэй вэ!

2 Түүний үр удмууд дэлхий дээр хүч чадалтай байх болно.Шулуун шударга хүний хойч үеийнхэн ерөөгдөх болно.

3 Эд хөрөнгө болон баялгууд түүний гэрт байдаг бөгөөдТүүний зөв шударга байдал мөнхөд байдаг.

4 Нигүүлсэнгүй, өрөвч, зөв шударга хүний төлөө,Шулуун шударга хүний төлөө харанхуйд гэрэл цацардаг.

5 Нигүүлсэнгүй бөгөөд зээлдүүлдэг хүн сайн байх болно.Тэрээр шүүхэд өөрийн хэргээ батлах болно.

6 Учир нь тэр хэзээ ч ганхуулагдахгүй.Зөв шударга хүн мөнхөд дурсагдах болно.

7 Тэрээр муу мэдээнээс айхгүй.ЭЗЭНд итгэн түүний зүрх бат юм.

8 Түүний зүрх гуйвшгүй.Тэрээр өстнүүд уруугаа бах нь ханан харах хүртэл айхгүй.

9 Тэрээр үнэгүйгээр ядууст тараан өгсөн бөгөөдТүүний зөв шударга байдал мөнхөд байдаг.Түүний эвэр хүндэтгэлтэйгээр өргөмжлөгдөнө.

10 Хорон санаатан хараад унтууцан,Шүдээ хавиран, устаж үгүй болно.Хорон муу хүний шунал хүсэл сөнөх болно.