Дуулал 138 АБ2004

Давидын дуулал.

1 Би бүхий л зүрхээрээ Танд талархал өргөнө.Би бурхдын өмнө Таныг магтан дуулна.

2 Би Таны ариун сүм уруу хандан сөгдөн мөргөж,Таны хайр энэрэл, үнэний тань төлөө Таны нэрд талархал өргөнө.Учир нь Та Өөрийн бүх нэрээр Өөрийн үгийг өндөрт өргөмжилсөн юм.

3 Миний дуудсан өдөр Та надад хариулжээ.Та сэтгэлийг минь хүчтэй болгон намайг зоригжуулсан.

4 Өө, ЭЗЭН, Таны амнаас гарах үгийг сонсохдооГазрын бүх хаад Танд талархал өргөнө.

5 Тэд ЭЗЭНий замуудын тухай дуулна.Учир нь ЭЗЭНий сүр жавхлан агуу их билээ.

6 Учир нь ЭЗЭН хэдийгээр өндөрт оршдог боловчДорд хүнийг харж ханддаг,Харин бардамнагчийг Тэр холоос ч мэддэг юм.

7 Хэдийгээр би бэрхшээл зовлонгийн дунд явдаг ч Та намайг сэргээнэ.Та мутраа миний дайснуудын уур хилэнгийн өмнөөс сунгах бөгөөдТаны баруун мутар намайг аварна.

8 ЭЗЭН надад хамаарах зүйлсийг гүйцэлдүүлнэ.Өө, ЭЗЭН, Таны хайр энэрэл мөнхийн юм.Өөрийн мутрын бүтээлүүдийг бүү орхиоч.