1 ЭЗЭН захирдаг. Хүмүүсийг чичрүүлэгтүн.Тэрээр херубуудын дээр залардаг. Газар дэлхийг ганхуулагтун.
2 ЭЗЭН Сионд агуу бөгөөдБүх үндэстний дээр өргөмжлөгдсөн.
3 Таны агуу, сүрдмээр нэрийг тэд магтан дуулаг.Тэр бол ариун.
4 Хааны хүч чадал нь шүүхийг хайрладаг.Та тэгш ёсыг батжуулсан.Та Иаковын дотор шүүх ба зөв шударга байдлыг гүйцэлдүүлсэн.
5 Бидний Бурхан ЭЗЭНийг өргөмжилж,Түүний хөлийн гишгүүрийн өмнө мөргөгтүн.Тэр бол ариун.
6 Мосе, Аарон нар Түүний тахилч нарын дунд,Мөн Самуел Түүний нэрийг дуудагчдын дунд байсан.Тэд ЭЗЭНийг дуудсанд Тэрээр тэдэнд хариулсан.
7 Тэр тэдэнд үүлэн багананаас айлдсан.Тэд Түүний өгсөн гэрчлэл болон зарлигийг сахин биелүүлсэн.
8 Бидний Бурхан ЭЗЭН, Та тэдэнд хариулсан.Та тэднийг уучилдаг Бурхан,Мөн тэдний үйлдсэнд хариуг өгөгч байсан.
9 Бидний Бурхан ЭЗЭНийг өргөмжилж,Түүний ариун ууланд мөргөгтүн.Учир нь бидний Бурхан ЭЗЭН бол ариун.