1 ЭЗЭН бол аугаа бөгөөдБидний Бурханы хот болох Түүний ариун ууландАгуугаар магтагдах болтугай.
2 Бүх дэлхийн баяр хөөр болохХойд хязгаарт буй Сион уул буюуИх Хааны хот өргөгдөхдөө үзэсгэлэнтэй юм.
3 Түүний орднуудадБурхан Өөрийгөө хүчит цайз хэмээн таниулсан.
4 Учир нь үз, хаад цуглаж, хамтдаа явж өнгөрөв.
5 Тэд түүнийг үзээд гайхаж байв.Тэд айсан бөгөөд түгшүүртэйгээр зугтав.
6 Тэнд тэд үймээн самуунд,Төрж буй эмэгтэйнх шиг өвчин шаналалд автжээ.
7 Дорнын салхиарТа Таршишийн усан онгоцнуудыг хэмхэчдэг.
8 Түмэн цэргийн ЭЗЭНий хот, бидний Бурханы хотодБид сонссон шигээ харсан билээ.Бурхан түүнийг мөнхөд байгуулна.Села
9 Бурхан, бид Таны сүмийн голд Таны хайр энэрлийг бодсон.
10 Бурхан, Таны нэр ямар байдаг шигТаны магтаал ч газрын хязгааруудад тийн хүрдэг.Таны баруун мутар зөв шударгаар дүүрэн.
11 Таны шүүлтээс болж Сион Уулыг баярлуулж,Иудагийн охидыг баясуулаач.
12 Сионоор алхаж, түүнийг тойрон яв.Цамхгуудыг нь тоол.
13 Түүний хэрмүүдийг тунгаан бод.Хойч үедээ дамжуулан ярихын тулд түүний орднуудаар дамжин яв.
14 Учир нь энэ Бурхан бол мөнхийн мөнхөд бидний Бурхан билээ.Тэр биднийг үхэн үхтэл хөтлөх болно.