1 ЭЗЭН бол миний гэрэл болон миний аврал юм.Хэнээс би эмээх юм бэ?ЭЗЭН бол миний амийн хамгаалалт юм.Хэнээс би айх юм бэ?
2 Миний өстөн ба дайснууд болохБузар мууг үйлдэгчид махан биеийг минь залгихаар над уруу ирэхдээБүдэрч унацгаасан.
3 Түмэн цэргүүд намайг бүслэвчМиний зүрх айхгүй.Миний эсрэг дайн гарсан ч,Энэ бүгдийн дунд би итгэлтэй байх болно.
4 Би эрэн хайх ёстой нэг л зүйлийг ЭЗЭНээс гуйсан.Энэ нь ЭЗЭНий гоо сайхныг харж,Түүний сүмд бясалгахын тулдБи насан туршдаа ЭЗЭНий өргөөнд суухыг гуйсан.
5 Учир нь зовлонгийн өдөр Тэр намайг Өөрийн асарт далдлах болно.Өөрийн майхны нууц газарт Тэр намайг нуух болно.Тэр намайг хадан дээр гаргана.
6 Тэгээд миний толгой намайг тойрсон дайснуудын минь дээр өргөмжлөгдөж,Би Түүний майханд баяр хөөртэйгөөр өргөлүүдээ өргөнө.Би дуулна.Тийм ээ, би ЭЗЭНд магтаалуудыг дуулна.
7 ЭЗЭН, намайг дуу хоолойгоороо хашхирахад сонсож,Намайг нигүүлсэж, надад хариулаач.
8 Та “Миний царайг эрэн хайгтун” гэхэд Миний зүрх Танд“ЭЗЭН, Таны царайг би эрж хайх ёстой” гэж хэлжээ.
9 Өөрийнхөө нүүрийг надаас бүү нуугаач.Өөрийн зарцыг уурласандаа бүү орхиоч.Та миний тусламж байсаар ирсэн.Миний авралын Бурхан,Намайг бүү хаяж, бүү орхиоч.
10 Миний эцэг, эх намайг орхисон,Харин ЭЗЭН намайг босгоно.
11 ЭЗЭН, Өөрийн замыг надад зааж,Дайснуудын минь учир намайг шулуун жимээр удирдаач.
12 Хүчирхийллийн амьсгал гаргагчид болонХудал гэрчлэгчид миний эсрэг боссон тулНамайг өстөнгүүдийн минь хүсэлд бүү даатгаач.
13 Амьдын газарт ЭЗЭНий сайн сайхныг харна гэж би итгэсэн.
14 ЭЗЭНийг хүсэн хүлээгтүн.Хүчтэй байж, зүрхээ зоригтой болгогтун.Тийм ээ, ЭЗЭНийг хүсэн хүлээгтүн.