Дуулал 64 АБ2004

Найрал дууны удирдаачид. Давидын дуулал.

1 Бурхан, Миний гомдлын дууг сонсооч.Дайсны аймшгаас амийг минь хамгаалаач.

2 Намайг бузар муу хүмүүсийн нууц хуйвалдаан,Гэм буруу үйлдэгчдийн үймээн шуугианаас нуугаач.

3 Тэд хэлээ илд мэт ирлэжээ.Тэд хорон үгсээ сум мэт онилсон нь

4 Нууц далд газраас гэм зэмгүй хүнийг харвахын тулд юм.Тэд түүн уруу гэнэтхэн харвадаг бөгөөд айдаг ч үгүй.

5 Тэд хорон зорилго дотор бат зогсдог.Тэд нууцаар урхи тавих тухай ярилцдаг.Тэд “Хэн тэднийг харах юм бэ?” гэдэг.

6 Тэд “Бид гүйцэд боловсруулсан хуйвалдааныг дуусгалаа” гэж хэлэнШударга бусыг сэддэг.Учир нь хүний дотор бодол болон зүрх сэтгэлийг ойлгож болохгүй билээ.

7 Харин Бурхан тэднийг сумаар харвана.Тэд гэнэтхэн шархадна.

8 Ингээд тэд түүнийг бүдрүүлнэ.Тэдний өөрсдийнх нь хэл өөрсдийнх нь эсрэг байдаг.Тэднийг харагчид бүгд толгой сэгсэрнэ.

9 Тэгээд бүх хүмүүс айж,Бурханы ажлыг тунхаглан,Түүний үйлдсэнийг тунгаан бодох болно.

10 Зөв шударга хүн ЭЗЭНий дотор баярлаж, Түүний дотор хоргодно.Шударга зүрхтэй хүн бүхэн бахархан бахдана.