Дуулал 75 АБ2004

Найрал дууны удирдаачид. Ал-ташетын дагуу. Асафын дуулал буюу Дуу.

1 Бид Танд талархал өргөж байна, Бурхан, бид талархал өргөж байна.Учир нь Таны нэр ойрхон байна.Хүмүүс Таны гайхамшигт үйлсийг тунхагладаг.

2 “Би тогтоосон цагийг сонгохдооШулуун шударгаар шүүдэг нь Би билээ.

3 Газар дэлхий болон түүн дотор оршин суугч бүгд үгүй болдог.Түүний баганануудыг бат бөхөөр тогтоосон нь Би билээ.Села

4 Би бардамнагчид «Бүү бардамна»,Хорон муу хүнд «Эврээ бүү өргө.

5 Эврээ өндөрт бүү өргө.Бардам хүзүүтэй бүү ярь» гэсэн”.

6 Учир нь өргөмжлөл дорноос үгүй, өрнөөс ч үгүйЦөлөөс ч ирдэггүй.

7 Харин Бурхан бол Шүүгч юм.Тэрээр нэгийг бууруулж, нөгөөг өргөмжилдөг.

8 Учир нь аяга ЭЗЭНий мутарт байгаа бөгөөд дарс ч хөөсөрч байна.Тэр нь сайн хутгагдсан бөгөөд Тэрээр түүний дотроос асгадаг.Үнэхээр дэлхийн бүх хорон муу хүн түүний шавхрууг шавхан уух болой.

9 Харин би мөнхөд тунхаглана.Би Иаковын Бурханд магтан дуулна.

10 Хорон муу хүний бүх эврүүдийг Тэр огтолж,Харин зөв шударга хүний эврүүд өндөрт өргөгдөнө.