Дуулал 4 АБ2004

Давидын дуулал. Найрал дууны удирдаачид, утсан хөгжим дээр.

1 Миний зөв шударгын Бурхан,Намайг дуудахад хариулаач!Намайг зовоход Та намайг амраасан билээ.Намайг өршөөн, залбирлыг минь сонсооч.

2 Хүний хөвгүүд ээ, хэдий болтол миний цог жавхлан ичгүүрээр солигдох вэ?Хэдий болтол та нар хоосон юманд дурлаж,Худал хуурмагийг хайх юм бэ?Села

3 Харин ЭЗЭН Өөрийн төлөө бурханлаг хүмүүсийг тусгаарласныг мэдэж ав.Намайг дуудахад ЭЗЭН сонсдог билээ.

4 Чичрэн айж, нүгэл бүү хий.Орон дотроо зүрхэндээ тунгаан бясалгаж, дуугүй бай.Села

5 Зөв шударгын тахил өргөж,ЭЗЭНд итгэ.

6 “Бидэнд сайныг үзүүлэгч нь хэн бэ?” гэж олон хүн асууж байна.ЭЗЭН, Өөрийн мэлмийг өргөн бидэн дээр гэрэлтээч!

7 Зүрхэнд минь Таны өгсөн баяр баясгалан ньТэдний үр тариа, шинэ дарс бялхах үеийнхээс ч илүү юм.

8 Би амар амгалан хэвтэж, унтах болно.Намайг аюулгүйгээр аж төрүүлэгч нь, ЭЗЭН,Зөвхөн Та билээ.