1 Сэтгэл минь ээ, ЭЗЭНийг магтагтун.Дотор минь байгаа бүхэн ч Түүний ариун нэрийг магтагтун.
2 Сэтгэл минь ээ, ЭЗЭНийг магтаж,Түүний ач тусын алийг нь ч бүү март.
3 Тэр чиний бүх гэм бурууг уучилж,Чиний бүх өвчнийг илааршуулдаг.
4 Тэр чиний амийг мөхлөөс аварч,Чамд хайр энэрэл болон өршөөлийн титмийг өмсгөдөг.
5 Залуу нас чинь бүргэд мэт шинэчлэгдэхийн тулдТэр чиний хүслийг сайн зүйлсээр хангадаг.
6 ЭЗЭН дарлагдсан бүхний төлөөЗөв шударга үйлсийг болон шүүлтүүдийг үйлддэг.