1 Сэтгэл минь ээ, ЭЗЭНийг магтагтун.Миний Бурхан ЭЗЭН Та бол агуу их юм.Та цог жавхлан, сүр хүчээр хувцасласан.
2 Тэгэхдээ хувцас өмсдөгийн адил Өөртөө гэрлийг өмсөж,Тэнгэрийг хөшиг шиг татдаг.
3 Тэр Өөрийн дээд тасалгааны тулгуурыг усан дотор тавьдаг.Тэрээр үүлсийг Өөрийн тэрэг болгон хөлөглөдөг.Тэрээр салхины жигүүрээр явдаг.
4 Тэрээр салхийг Өөрийн элч,Галын дөлийг Өөрийн үйлчлэгч болгодог.
5 Үүрд мөнхөд гуйвуулж дайвуулахгүйн тулдТэрээр газар дэлхийг суурин дээр нь тогтоон тавьсан.
6 Та түүнийг хувцсаар халхлахын адил гүнээр бүрхсэн.Их ус уулсын дээр байлаа.
7 Таны зэмлэлээс тэд зугтаж,Таны аянгын дуунаас тэд зайлан одсон.