12 Тэдгээрийн дэргэд огторгуйн шувууд нутагшиж,Мөчрүүдийн дунд дуулан жиргэдэг.
13 Тэр Өөрийн дээд тасалгаанаас уулсыг усалдаг.Түүний үйлсийн үр жимсэнд газар дэлхий хангалуун байдаг.
14 Тэрээр мал сүрэгт зориулан өвсийг,Хүний хөдөлмөрт зориулан хүнсний ногоог ургуулдаг.Энэ нь түүгээр газар шорооноос хүнсийг болон
15 Хүний зүрхийг баясгадаг дарсыг,Нүүрийг өнгөлдөг тосыг болонХүний зүрхийг тэнхрүүлдэг хоол хүнсийг гаргуулахын тулд юм.
16 ЭЗЭНий модод,Түүний тарьсан Ливаны хуш модод арвин ихээр ундаалдаг юм.
17 Тэнд шувууд болонНарс модыг оромж болгодог өрөвтас ч үүрээ засдаг.
18 Өндөр уулс янгирт зориулагдсан.Хадан цохио доргоны хоргодох газар болдог.