19 Тэрээр цаг хугацааг заахаар сарыг бүтээсэн.Нар ч шингэх газраа мэддэг.
20 Та харанхуйг томилсонд тэр нь шөнө болдог.Тэгэхэд ойн бүх араатан амьтад хэсэн явдаг.
21 Залуу арслангууд идэшнийхээ хойноос архирч,Бурханаас хүнсээ гуйдаг.
22 Нар мандахад тэд буцаж,Агуйнууддаа очин хэвтдэг.
23 Хүн ч ажиллахаар,Үдэш болтол хөдөлмөрлөхөөр гардаг.
24 Өө, ЭЗЭН, Таны үйлс хичнээн их вэ!Мэргэн ухаанаар Та тэд бүхнийг бүтээсэн.Газар дэлхий Таны баялгаар дүүрэн юм.
25 Агуу, өргөн далай байдаг бөгөөдТэнд тоо томшгүй олон мөлхөгчид буюуТом, жижиг амьтад бий.