30 Та Өөрийн Сүнсийг илгээхэд тэд бүтээгддэг.Тэгээд Та газрын өнгө төрхийг шинэчилдэг.
31 ЭЗЭНий алдар мөнхөд байх болтугай.ЭЗЭН Өөрийн үйлсэд баярлах болтугай.
32 Түүнийг газар дэлхий уруу харахад тэр нь чичирдэг.Түүнийг уулсад хүрэхэд тэдгээр нь утаа гаргадаг.
33 Би амьдрах хугацаандаа ЭЗЭНд дуу дуулна.Би амьд байхдаа Бурханаа магтан дуулна.
34 Миний бясалгалууд Түүнд тааламжтай байх болтугай.Би ЭЗЭНий дотор баярлах болно.
35 Нүгэлтнүүд газар дэлхийгээс зайлуулагдаж,Хорон муу хүмүүс байхгүй болог.Сэтгэл минь ээ, ЭЗЭНийг магтагтун.ЭЗЭНийг магтагтун.