1 ЭЗЭНд талархлыг өргөж, Түүний нэрийг дуудагтун.Түүний үйлсийг ард түмний дунд мэдүүлэгтүн.
2 Түүнд дуу, Түүнд магтан дуулагтун.Түүний бүх гайхамшгуудын тухай тунхагла.
3 Түүний ариун нэрээр сайрх.ЭЗЭНийг эрэн хайгчдын зүрх баяртай байх болтугай.
4 ЭЗЭНийг хийгээд Түүний хүч чадлыг эрэлхийлэгтүн.Түүний нүүр царайг үргэлж хайгтун.
5 Түүний үйлдсэн гайхамшгуудыг нь,Түүний гайхамшигт юмс болоод Түүний амнаас гарах шүүлтийг санагтун.
6 Абрахамын үр удам, Түүний зарц,Иаковын хөвгүүд, Түүний сонгосон хүмүүс ээ!
7 Тэр бол бидний Бурхан ЭЗЭН юм.Түүний шүүлтүүд бүх дэлхийд байдаг.