22 Ингэсэн нь тааллаар ноёдыг хянахын тулд бөгөөдТүүгээр өөрийн ахлагчдад мэргэн ухааныг заалгахын тулд болой.
23 Израиль ч бас Египетэд ирсэн.Ингэж Иаков Хамын нутагт түр суусан.
24 Тэр Өөрийн ард түмнийг өнөр өтгөн болохыг зөвшөөрч,Тэднийг өстнүүдээс нь илүү хүчтэй болгосон.
25 Тэр тэдний зүрхийг Өөрийнх нь хүмүүсийг үзэн ядахаарӨөрийнх нь зарц нарыг залилахаар эргүүлсэн.
26 Тэр Өөрийн зарц Мосег,Өөрийн сонгосон Аароныг илгээсэн.
27 Тэд хүмүүсийн дунд Түүний гайхамшигт үйлсийг,Хамын нутагт гайхамшгуудыг үйлдсэн.
28 Тэрээр харанхуйг илгээж, харанхуй болгосон.Тэд Түүний үгсийг эсэргүүцсэнгүй.