26 Тэр Өөрийн зарц Мосег,Өөрийн сонгосон Аароныг илгээсэн.
27 Тэд хүмүүсийн дунд Түүний гайхамшигт үйлсийг,Хамын нутагт гайхамшгуудыг үйлдсэн.
28 Тэрээр харанхуйг илгээж, харанхуй болгосон.Тэд Түүний үгсийг эсэргүүцсэнгүй.
29 Тэр тэдний усыг цус болгон хувиргаж,Загасыг нь үхүүлсэн.
30 Тэдний нутаг мэлхийгээр дүүрч,Тэдний хааны ордонд ч орж ирсэн.
31 Түүнийг айлдсанд ялаан сүрэг,Бүх нутаг дэвсгэрт нь бөөс орж иржээ.
32 Тэр тэдэнд борооны оронд мөндөр оруулж,Тэдний нутагт галтай дөлийг буулгасан.