5 Түүний үйлдсэн гайхамшгуудыг нь,Түүний гайхамшигт юмс болоод Түүний амнаас гарах шүүлтийг санагтун.
6 Абрахамын үр удам, Түүний зарц,Иаковын хөвгүүд, Түүний сонгосон хүмүүс ээ!
7 Тэр бол бидний Бурхан ЭЗЭН юм.Түүний шүүлтүүд бүх дэлхийд байдаг.
8 Тэр Өөрийн гэрээг буюуМянган үеийнхэнд Өөрийн тушаасан үгийг мөнхөд санасан.
9 Энэ бол Абрахамтай Түүний байгуулсан гэрээ болонИсаакт тавьсан Түүний тангараг юм.
10 Тэгээд Тэр түүнийг Иаковд тогтоол болгон,Израильд мөнхийн гэрээ болгон баталсан юм.
11 Ингэхдээ “Би чамд Канаан нутгийгТа нарын өв залгамжлалын хувь болгон өгнө” гэсэн юм.