1 ЭЗЭНийг магтагтун.ЭЗЭНд талархал өргө, учир нь Тэр бол сайн бөгөөдТүүний хайр энэрэл мөнхийнх юм.
2 Хэн ЭЗЭНий сүр хүчит үйлсийн тухай өгүүлж,Эсвэл Түүний бүх магтаалыг тунхаглаж чадах вэ?
3 Шударга ёсыг сахигчид,Зөв шударгыг үргэлж үйлдэгч хүн юутай ерөөлтэй вэ?
4 Өө, ЭЗЭН, Өөрийн ард түмний төлөөх ивээлээр намайг санаач.Өөрийн авралыг аван над уруу айлчлаач.
5 Энэ нь би Таны сонгогдсон хүмүүсийн сайн сайхныг харж,Таны үндэстний баяр хөөрт баясгаж,Таны өвөөр бахархахын тулд юм.