10 Тэд бол харанхуйд болон үхлийн сүүдэрт суугчид,Арчаагүй байдал болон төмрөөр гинжлэгдсэн хүмүүс юм.
11 Яагаад гэвэл тэд Бурханы үгсийн эсрэг тэрслэн,Хамгийн Дээд Нэгэний зөвлөгөөг үл тоосон.
12 Тиймээс Тэр тэдний зүрхийг хөдөлмөрөөр номхтгосон.Тэд бүдрэн унасан бөгөөд хэн ч тусалсангүй.
13 Тэгээд тэд зовлонгийнхоо дунд ЭЗЭНд хашхирсан.Тэр тэднийг зовлон зүдгүүрээс нь аварсан.
14 Тэр тэднийг харанхуйгаас болоод үхлийн сүүдрээс гаргаж,Тэдний хүлээсийг тасалсан.
15 Хайр энэрлийнх нь төлөө,Хүний хөвгүүдэд үйлдсэн гайхамшгуудынх нь төлөө тэд ЭЗЭНд талархагтун!
16 Учир нь Тэр хүрэл дааман хаалгыг хэмхэлж,Төмөр түгжээг нь хугалсан.