15 Хайр энэрлийнх нь төлөө,Хүний хөвгүүдэд үйлдсэн гайхамшгуудынх нь төлөө тэд ЭЗЭНд талархагтун!
16 Учир нь Тэр хүрэл дааман хаалгыг хэмхэлж,Төмөр түгжээг нь хугалсан.
17 Өөрсдийнхөө тэрслүү зам болонӨөрсдийн гэм буруугаас болж тэнэгүүд зовжээ.
18 Тэдний сэтгэл бүхий л төрлийн хоолонд дургүйцсэн бөгөөдТэд үхлийн дааман хаалга уруу ойртсон.
19 Тэгээд тэд зовлонгийнхоо дунд ЭЗЭНд хашхирсан.Тэр тэднийг зовлон зүдгүүрээс аварсан.
20 Тэр Өөрийн үгийг илгээн, тэднийг эдгээж,Тэднийг мөхлөөс нь аварсан.
21 Хайр энэрлийнх нь төлөө,Хүний хөвгүүдэд үйлдсэн гайхамшгуудынх нь төлөө тэд ЭЗЭНд талархагтун!