1 Өө, Бурхан, зүрх минь бат байна.Би дуулна, би сэтгэлээрээ ч хүртэл магтан дуулна.
2 Босоо ятга болон ятга аа, сэрээч.Би үүрийн гэгээг сэрээнэ!
3 Өө, ЭЗЭН, би хүмүүсийн дунд Танд талархал өргөж,Үндэстнүүдийн дунд Таныг магтан дуулна.
4 Учир нь Таны хайр энэрэл тэнгэрт тулам агуу бөгөөдТаны үнэн огторгуйд тулам агуу билээ.
5 Өө, Бурхан, тэнгэрүүдээс дээгүүр өргөгдөж,Таны сүр жавхлан бүх дэлхийн дээгүүр өргөмжлөгдөх болтугай.