10 Түүний хүүхдүүдийг тэнүүчлүүлж, гуйлга гуйлгуулаач.Тэднийг сүйрсэн гэрүүдээс нь хол газар гуйж хооллох болгооч.
11 Түүнд зээлдүүлэгч хүнд өөрт нь байгаа бүхнийг олзлуулж,Гаднын хүмүүст түүний хөдөлмөрийн үр шимийг тонуулаач.
12 Түүнд өршөөл хүртээх хэнийг ч,Түүний өнчин хүүхдүүдийг ч өрөвдөх хэнийг ч үгүй болгооч!
13 Түүний үр удмуудыг таслаач.Хойч үед тэдний нэрсийг арчуулаач.
14 Түүний эцэг өвгөдийн хийсэн гэм бурууг ЭЗЭНий өмнө сануулж,Түүний эхийн нүглийг арчигдахыг бүү зөвшөөрөөч.
15 Тэдний тухай дурсамжийг газар дэлхийгээс арилгуулахаарТэднийг ЭЗЭНий өмнө байнга байлгаач.
16 Яагаад гэвэл тэрээр хайр энэрлийг үзүүлэхээ мартаж,Харин алахын тулд зүдрэгч болон гачигдагчийг,Мөн зүрх нь шаналсан хүнийг хавчсан юм.