12 Түүнд өршөөл хүртээх хэнийг ч,Түүний өнчин хүүхдүүдийг ч өрөвдөх хэнийг ч үгүй болгооч!
13 Түүний үр удмуудыг таслаач.Хойч үед тэдний нэрсийг арчуулаач.
14 Түүний эцэг өвгөдийн хийсэн гэм бурууг ЭЗЭНий өмнө сануулж,Түүний эхийн нүглийг арчигдахыг бүү зөвшөөрөөч.
15 Тэдний тухай дурсамжийг газар дэлхийгээс арилгуулахаарТэднийг ЭЗЭНий өмнө байнга байлгаач.
16 Яагаад гэвэл тэрээр хайр энэрлийг үзүүлэхээ мартаж,Харин алахын тулд зүдрэгч болон гачигдагчийг,Мөн зүрх нь шаналсан хүнийг хавчсан юм.
17 Тэр бас хараах дуртай байсан бөгөөд тэр нь ч өөрт нь буцан иржээ.Тэр ерөөлд баярлаагүй бөгөөд тэр нь ч түүнээс хол байв.
18 Харин тэрээр хувцас өмсдөг шиг өөртөө хараалыг өмсөж,Хараал нь ч түүний биед ус шиг,Түүний ясанд тос шиг шингэсэн.