18 Харин тэрээр хувцас өмсдөг шиг өөртөө хараалыг өмсөж,Хараал нь ч түүний биед ус шиг,Түүний ясанд тос шиг шингэсэн.
19 Тэр хараал түүний хувьд өмсдөг хувцас нь мэт,Үргэлж бүсэлдэг бүс нь мэт болох болтугай.
20 Энэ нь намайг буруутгагчдад хийгээдМиний сэтгэлийн эсрэг бузрыг яригчдад ЭЗЭНээс өгөх шан болог.
21 Харин БУРХАН Эзэн, Та Өөрийнхөө нэрийн төлөө надад хандаач.Таны хайр энэрэл сайн учраас намайг авраач.
22 Учир нь би бол зүдрэгч ба гачигдагч бөгөөдЗүрх минь миний дотор шархадсан.
23 Би уртсаж буй сүүдэр мэт алга болж байна.Би царцаа мэт хийсэн туугдсан.
24 Мацаг барьснаас болж өвдөг минь сулран,Махан бие минь ч өөхгүйгээр эцэж ядарлаа.