1 ЭЗЭНийг магтагтун!Би шулуун шударга хүмүүсийн дунд болон чуулгандБүхий л зүрхээр ЭЗЭНд талархал өргөнө.
2 ЭЗЭНий үйлс агуу юм.Тэдгээрт баярлагчид тэднийг судалдаг юм.
3 Түүний ажил бол цог жавхлантай ба сүр хүчтэй бөгөөдТүүний зөв шударга байдал мөнхөд байдаг.
4 Тэр Өөрийн гайхамшгуудыг дурсагдахаар болгодог.ЭЗЭН бол нигүүлсэнгүй болоод өрөвч.
5 Тэр Өөрөөс нь эмээгчдэд хоол хүнс өгсөн.Тэр Өөрийнхөө гэрээг мөнхөд санах болно.