3 Тэнгис хараад зугтжээ.Иордан ч ухран буцав.
4 Уулс хуц мэт харайж,Толгод хурга мэт цовхчив.
5 Тэнгис ээ, юуны учир чи зугтав аа?Иордан аа, чи юунд ухрав аа?
6 Уулс аа, та нар юунд хуц мэт харайв?Толгод оо, юунд хурга мэт цовхчив?
7 Өө, газар дэлхий Эзэний өмнө,Иаковын Бурханы өмнө доргигтун.
8 Тэрээр хадыг усан цөөрөм,Хатуу чулууг ч усны булаг болгосон.