3 Үхлийн уяа намайг ороож,Үхэгсдийн орны аймшгууд над дээр иржээ.Би зовлон зүдгүүр хийгээд уй гашуутай ч учирсан.
4 Тэгээд би ЭЗЭНий нэр дээр дуудан“Өө, ЭЗЭН, би Танаас гуйя, амийг минь авраач!” гэв.
5 ЭЗЭН бол нигүүлсэнгүй ба зөв шударга.Тийм ээ, бидний Бурхан бол өрөвч.
6 ЭЗЭН гэнэн цайлган хүнийг хамгаалдаг.Намайг дорд болоход Тэр намайг аварсан.
7 Сэтгэл минь ээ, эргээд амар тайван бол доо.Учир нь ЭЗЭН чамд их өгөөмөр хандсан юм.
8 Учир нь Та миний сэтгэлийг үхлээс,Нүдийг минь нулимснаас,Хөлийг минь бүдрэхээс аварсан билээ.
9 Би ЭЗЭНий өмнөАмьдын нутагт алхах болно.