10 Бүх үндэстнүүд намайг бүсэлжээ.ЭЗЭНий нэрээр би тэднийг заавал бут цохино.
11 Тэд намайг хүрээлжээ, тэд намайг хүрээлжээ.ЭЗЭНий нэрээр би тэднийг заавал бут цохино.
12 Тэд намайг зөгийнүүд мэт хүрээлсэн.Тэд өргөст бутны дундах гал мэт унтарчээ.ЭЗЭНий нэрээр би тэднийг заавал тасална.
13 Та нар намайг унагахаар хүчээр түлхсэн,Гэвч ЭЗЭН надад тусалсан юм.
14 ЭЗЭН бол миний хүч ба миний дуу,Тэр миний аврал болсон юм.
15 Зөв шударга хүний майханд баяр хөөртэй хашхираан, авралын дуу байна.ЭЗЭНий баруун мутар эрэлхэг зоригтойгоор үйлддэг.
16 ЭЗЭНий баруун мутар өндөрт өргөгдсөн.ЭЗЭНий баруун мутар эрэлхэг зоригтойгоор үйлддэг.