17 Би үхэхгүй, харин амьдарч,ЭЗЭНий үйлсийг тунхаглах болно.
18 ЭЗЭН намайг хүндээр гэсгээсэн,Гэвч намайг үхэлд хүргээгүй.
19 Надад зориулж зөв шударгын дааман хаалгыг нээгээч.Би түүгээр орно, би ЭЗЭНд талархал өргөнө.
20 Энэ бол ЭЗЭНий дааман хаалга юм.Зөв шударга хүн түүгээр орох болно.
21 Та надад хариулсан бөгөөдТа миний аврал болсон учраасБи Танд талархал өргөнө.
22 Барилгачдын голсон чулууБулангийн тулгуур чулуу болов.
23 Энэ бол ЭЗЭНээс бөгөөдБидний нүдэнд гайхалтай юм.