24 Энэ бол ЭЗЭНий бүтээсэн өдөр юм.Үүнд хөгжилдөн баярлацгаая.
25 Өө, ЭЗЭН, бид залбирч байна, авраач.Өө, ЭЗЭН, бид залбирч байна, дэвшлийг өгөн соёрхооч!
26 ЭЗЭНий нэрээр ирэгч нэгэн ерөөлтэй еэ.Бид ЭЗЭНий өргөөнөөс чамайг ерөөсөн юм.
27 ЭЗЭН бол Бурхан бөгөөд Тэр бидэнд гэрлийг өгсөн.Тахилыг тахилын ширээний эврэнд уяагаар холбогтун.
28 Та бол миний Бурхан, би Танд талархал өргөе.Миний Бурхан, би Таныг өргөмжилнө.
29 ЭЗЭНд талархал өргө. Учир нь Тэр бол сайн,Түүний хайр энэрэл мөнхийнх юм.