100 Таны тушаалуудыг сахин биелүүлсэн учраасБи настангуудаас ч илүү ойлгон ухаардаг.
101 Би Таны үгийг сахин биелүүлэхийн тулдБүх бузар замаас хөлөө татсан юм.
102 Та Өөрөө надад заасан учирБи Таны тогтоолуудаас гажаагүй.
103 Таны үг амтлахад минь ямар чихэрлэг вэ!Миний аманд зөгийн балаас ч илүү чихэрлэг!
104 Таны тушаалуудаас би ухаарлыг авдаг.Тиймээс би худал хуурмаг явдал бүрийг үзэн яддаг билээ.
105 Таны үг бол миний хөл дэх дэнлүү,Миний зам дахь гэрэл юм.
106 Таны зөв шударга тогтоолуудыг сахин биелүүлнэ гэжБи тангараг тавьсан бөгөөд түүнийгээ ч батлах болно.