102 Та Өөрөө надад заасан учирБи Таны тогтоолуудаас гажаагүй.
103 Таны үг амтлахад минь ямар чихэрлэг вэ!Миний аманд зөгийн балаас ч илүү чихэрлэг!
104 Таны тушаалуудаас би ухаарлыг авдаг.Тиймээс би худал хуурмаг явдал бүрийг үзэн яддаг билээ.
105 Таны үг бол миний хөл дэх дэнлүү,Миний зам дахь гэрэл юм.
106 Таны зөв шударга тогтоолуудыг сахин биелүүлнэ гэжБи тангараг тавьсан бөгөөд түүнийгээ ч батлах болно.
107 Би хэмжээлшгүй ихээр зовж зүдэрсэн.Өө, ЭЗЭН, Өөрийн үгийн дагуу намайг сэргээгээч.
108 Өө, ЭЗЭН, миний амнаас гарах сайн дурын өргөлийг хүлээн авч,Өөрийн тогтоолуудыг надад заагаач.