116 Намайг амьд байлгахын тулд Өөрийн үгийн дагуу намайг дэмжин тэтгээч.Намайг найдвараас минь болж ичгүүрт бүү оруулаач.
117 Би аюулгүй байж,Таны зарлигуудыг үргэлж анхаарахын тулд намайг тэтгээч.
118 Та зарлигуудаас тань холдон одогчдыг бүгдийг голсон билээ.Учир нь тэдний ов мэх дэмий хоосон юм.
119 Та дэлхийн бүх хорон санаатнуудыг нүүрсний хог шиг хөсөр хаясан.Тиймээс би Таны гэрчлэлүүдэд хайртай.
120 Махан бие минь Танаас эмээхдээ чичирдэг бөгөөдБи Таны шүүлтүүдээс айдаг юм.
121 Би шударга ёс ба үнэн зөвийг үйлдсэн билээ.Намайг дарлагчдад минь бүү тушаагаач.
122 Өөрийн зарцад сайны төлөөх баталгаа болооч.Бардамнагчдад намайг бүү дарлуулаач.