131 Би Таны тушаалуудад тэмүүлсэн учирАмаа том ангайн аахилсан.
132 Таны нэрийг хайрлагсдад үйлддэг шигээНад уруу эргэж, намайг нигүүлсээч.
133 Миний алхмуудыг Өөрийн үгэн дээр тогтоож,Ямар ч гэм бурууд намайг ноёрхохыг бүү зөвшөөрөөч.
134 Би Таны тушаалуудыг сахихын тулдХүний дарлалаас намайг золиоч.
135 Өөрийн нүүр царайг зарцынхаа дээгүүр гийгүүлж,Өөрийн зарлигуудыг надад заагаач.
136 Таны хуулийг сахин биелүүлдэггүй учирНүд минь усны урсгал мэт нулимсыг урсгадаг юм.
137 Өө ЭЗЭН, Та бол шударга бөгөөдТаны шүүлтүүд шулуун шударга юм.