135 Өөрийн нүүр царайг зарцынхаа дээгүүр гийгүүлж,Өөрийн зарлигуудыг надад заагаач.
136 Таны хуулийг сахин биелүүлдэггүй учирНүд минь усны урсгал мэт нулимсыг урсгадаг юм.
137 Өө ЭЗЭН, Та бол шударга бөгөөдТаны шүүлтүүд шулуун шударга юм.
138 Та зөв шударга баХэмжээлшгүй итгэлтэй байдалд Өөрийн гэрчлэлүүдийг тушаасан билээ.
139 Миний өстнүүд Таны үгсийг мартсан учраасМиний хичээл зүтгэл намайг үгүй болгожээ.
140 Таны үг бол маш цэвэр тунгалаг билээ.Тиймээс Таны зарц түүнийг хайрладаг юм.
141 Би дорд ба үзэн ядагдсан,Гэсэн ч би Таны тушаалуудыг мартдаггүй.