145 Би бүхий л зүрхээрээ хашхирсан билээ. Өө, ЭЗЭН, надад хариулаач!Би Таны зарлигуудыг сахин биелүүлнэ.
146 Би Танд хандан хашхирсан. Намайг авраач.Тэгвэл би Таны гэрчлэлүүдийг биелүүлэх болно.
147 Би үүр цайхын өмнө босож, тусламж гуйн хашхирдаг.Би Таны үгсийг хүлээдэг.
148 Таны үгийг тунгаан бодохын тулдБи шөнийн манааны өмнө нүдээ нээдэг.
149 Өөрийн хайр энэрлийн дагуу миний дуу хоолойг сонсооч.Өө, ЭЗЭН, Өөрийн тогтоолуудын дагуу намайг сэргээгээч.
150 Хорон мууг дагагчид ойртон ирж байна.Тэд Таны хуулиас хол билээ.
151 Өө ЭЗЭН, Та ойрхон бөгөөдТаны бүх тушаалууд ч үнэн билээ.