16 Би Таны зарлигуудад баярлана.Би Таны үгийг мартахгүй.
17 Намайг амьд байлгаж, Таны үгийг сахин биелүүлүүлэхийн тулдӨөрийн зарцдаа өгөөмөр хандаач.
18 Таны хуулийн гайхамшигт зүйлсийгНадад харуулахаар нүдийг минь нээгээч.
19 Би газар дэлхийд гаднын хүн билээ.Өөрийнхөө тушаалуудыг надаас бүү нуугаач.
20 Таны тогтоолуудыг цаг үргэлж хүсэн тэмүүлсээрСэтгэл минь шаналж байна.
21 Таны тушаалаас салан тэнүүчилдэгБардам хүн буюу хараал хүртсэн хүнийг Та зэмлэдэг юм.
22 Буруутгал ба доромжлолыг надаас зайлуулаач.Учир нь би Таны гэрчлэлүүдийг сахидаг билээ.