161 Ноёд намайг шалтгаангүйгээр хавчдаг,Харин зүрх минь Таны үгнээс л сүрддэг.
162 Их олз олсон хүн шигБи Таны үгэнд баясдаг.
163 Би худал хуурмагийг үзэн ядан, жигшдэг,Харин Таны хуулийг би хайрладаг.
164 Таны зөв шударга тогтоолуудын улмаасБи өдөрт долоон удаа Таныг магтдаг.
165 Таны хуулийг хайрлагчид агуу амар амгалан байдаг бөгөөдТэднийг бүдрүүлэх зүйл ч байдаггүй.
166 Өө, ЭЗЭН, би Таны авралд найддаг бөгөөдТаны тушаалуудыг биелүүлдэг.
167 Сэтгэл минь Таны гэрчлэлүүдийг сахидаг бөгөөдБи тэдэнд хэмжээлшгүй их хайртай.