163 Би худал хуурмагийг үзэн ядан, жигшдэг,Харин Таны хуулийг би хайрладаг.
164 Таны зөв шударга тогтоолуудын улмаасБи өдөрт долоон удаа Таныг магтдаг.
165 Таны хуулийг хайрлагчид агуу амар амгалан байдаг бөгөөдТэднийг бүдрүүлэх зүйл ч байдаггүй.
166 Өө, ЭЗЭН, би Таны авралд найддаг бөгөөдТаны тушаалуудыг биелүүлдэг.
167 Сэтгэл минь Таны гэрчлэлүүдийг сахидаг бөгөөдБи тэдэнд хэмжээлшгүй их хайртай.
168 Би Таны тушаалууд ба гэрчлэлүүдийг сахьдаг,Учир нь миний бүх явдал Таны өмнө байдаг билээ.
169 Өө, ЭЗЭН, миний хашхирах дуу Таны өмнө хүрэг.Өөрийн үгийн дагуу надад ухаарлыг хайрлаач.